Mtms lec-2

67
ТЕХНИК БА ПРОГРАМ ХАНГАМЖ КОМПЬЮТЕРИЙН БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

Transcript of Mtms lec-2

Page 1: Mtms lec-2

ТЕХНИК БА ПРОГРАМ ХАНГАМЖ

КОМПЬЮТЕРИЙН БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

Page 2: Mtms lec-2

Зорилго Goal

Мэдээллийн технологийн өнөөгийн хөгжил талаар дэлгэрэнгүй мэдэх

Компьютерийн бүтэц бүрэлдэхүүн хэсгүүдийг судлах. Одоогийн компьютерийн төрх, програм хангамж, техник

хангамж. Мэдээллийн сүлжээг ямар зорилгоор ашиглах, хүн өдөр тутмын амьдралдаа компьютерт суурилсан тооцооллын програм хангамжийг хэрхэн ашиглах тухай ойлголттой болно.

Түүнчлэн компьютер ашигладаг салбарын орчин дахь эрүүл мэндээ хамгаалах, компьютертэй аюулгүй ажиллах ажиллагааны талаар, компьютер ашиглаж байх үеийн соёл, мэдээллийн хамгаалалт, хуулийн заалтын талаар суурь мэдлэг олж авна.

Page 3: Mtms lec-2

Гарах үр дүнResult

Компьютерийн талаар мэдэж байвал зохих ерөнхий суурь ойлголтуудыг мэдэхээс гадна өөрийн хэрэгцээ, шаардлага, боломжоор сонголт, өөрчлөлт хийх чадвартай болно.

Page 4: Mtms lec-2

АгуулгаContent

Компьютерийн технологи дахь хөгжилКомпьютерийн үндсэн ойлголтКомпьютерийн бүтэцТехник хангамжПрограмм хангамжПрограм хангамжийн тухай үндсэн ойлголтМэдээллийн сүлжээЭрүүл мэнд, аюулгүй байдал, орчинХамгаалалтИнтернет дэх файлуудыг хэрэглэх эрхГэрийн даалгавар

Page 5: Mtms lec-2

КОМПЬЮТЕРИЙН ТЕХНОЛОГИ ДАХЬ ХӨГЖИЛ

Өнөөдрийн байдлаар 5 төрлийн компьютер байна: 1. Microcontroller: ахуйн цахилгаан бараа, автомашин зэрэгт сууриллагддаг.

Тухайлбал шарагч зуухны тохируулгын өгөгдлийг хэрхэн хадгалах гэх мэт. 2. Microcomputer: Ширээн дээр багтахуйц буюу жижг хэмжээний

компьютерийг хэлнэ. PC (Personnal Computer) болон Workstation гэсэн хоёр янз байж болно.

3. Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.

4. Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.

5. Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг.

Page 6: Mtms lec-2

2. 1. Персонал компьютер

Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ.

Персонал компьютерийг дотор нь дараах байдлаар хуваадаг.

Desktop Laptop/notebook буюу зөөврийн компьютер PDA буюу жижиг хэмжээний Palm компьютер

Page 7: Mtms lec-2

a. Desktop компьютер

Энэ персонал компьютерийг ширээн дээр байрлуулах зориулалтаар гаргадаг учраас ширээний компьютер гэж нэрлэдэг.

Page 8: Mtms lec-2

b. Laptop /notebook/portable компьютер

Laptop буюу зөөврийн компьютерийг үйлдвэрлэгчид нь Notebook гэж нэрлэдэг бөгөөд тэжээлд залгахаас гадна батерейгаар ажиллах боломжтой овор хэмжээ багатай тул нэг газраас нөгөө рүү зөөж авч явахад тохиромжтой. Зөөврийн компьютерийн дэлгэцийг ихэвчлэн thin-screen technology буюу нимгэн дэлгэцийн технологиор хийсэн байдаг. Нимгэн дэлгэцийн трансистор буюу (Thin Film Transistor) эсвэл актив матрицан дэлгэц нь гарч байгаа дүрсийг илүү тод үзүүлэхээс гадна аль ч талаас нь харахад уг дүрсэнд өөрчлөлт ордоггүй.

Page 9: Mtms lec-2

b. Laptop /notebook/portable компьютер

Laptop: Хавтгай дэлгэц бүхий зөөврийн компьютер. Лаптоп компьютер нь notebook & subnotebook гэсэн 2 төрлийнх байна.

Notebook: яльгүй зузаан зөөврийн компьютер. Эдгээр нь авч явах зориулалтаар цүнхэнд багтах бөгөөд энгийн Desktop компьютерүүд шиг хүчин чадалтай байдаг.

Subnotebook: 1.8-4 фунтын жинтэй, жинг хэмнэх үүднээс хатуу диск нь голдуу салангид байрладаг.

Page 10: Mtms lec-2

c. Palm компьютер

Palm нь сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа Personal Digital Assistant (PDA) буюу жижиг хэмжээний тоон системийн төхөөрөмж юм. Гартаа бариад авч явж болохуйц уг жижиг төхөөрөмжийг Palmtop компьютер ч гэж нэрлэдэг. 1996 онд анх удаа Palm Computing компани энэ төхөөрөмжийг имэйл илгээх, тэмдэглэл бичих, тоглоом тоглоход зориулж Palm Pilot гэсэн нэртэйгээр гаргажээ. Palm дээр зөвхөн өгөгдлийг боловсруулж, хадгалаад зогсохгүй мөн desktop эсвэл laptop компьютерээс файл татаж авч өөр дээрээ боловсруулаад дараа нь эргээд компьютер лүү хуулах боломжтой.

Page 11: Mtms lec-2

2.2.Workstation

Персонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг. Workstation нь ердийн персонал компьютертэй харьцуулахад хурд, хүчин чадлын хувьд илүү байдаг. Хувь хүний хэрэгцээнд гэхээсээ илүү бизнесийн чиглэл, мэргэжлийн түвшинд илүү ашиглагддаг. Их хэмжээний санах ой, хурд ихтэй процессор, өндөр хурдын график адаптер бүхий workstation шаардагддаг ямар ч байгууллага хувь хүн хэрэглэж болно. Жишээ нь компьютер графикын дизайнер, барилгын зургын архитектор г.м.

IBM, DEC, Hewlett-Packard болон Sun Microsystems компаниуд Workstation үйлдвэрлэн гаргадаг.

Page 12: Mtms lec-2

Сервер

Сервер гэдэг ойлголтын тухайд компьютерийн овор хэмжээ яригдахгүй. Сервер буюу сүлжээний сервер гэдэг нь сүлжээнд холбогдсон олон компьютерүүдийн (клиент компьютерүүд) хувьд өгөгдлийн бааз, программуудыг хадгалдаг төв компьютер (заримдаа толгой компьютер ч гэж нэрлэдэг) юм.

Page 13: Mtms lec-2

Компьютерийн үндсэн ойлголт

Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.

Page 14: Mtms lec-2

Тоон систем дээр суурилсан компьютер

Компьютер нь нэлээд төвөгтэй төхөөрөмж шиг санагдавч үндсэн зарчим нь маш энгийн байдаг. Анх компьютерийг нээхэд электрон гүйдлүүдийг олж харна. Энэхүү гүйдэл нь зөвхөн асах, эсвэл унтрах гэсэн хоёр утгыг агуулна. Учир нь компьютер 0,1 гэсэн хоёртын тооллын систем дээр үндэслэгддэг. Энэ нь binaries гэсэн латин үгнээс гаралтай. Ийнхүү тоон буюу дижитал сигнал нь мэдээллийг хоёртын тооллын систем дээр дүрсэлдэг байна. Дижиталын ойролцоо утгатай үг нь computer-based юм. Энд хэрэглэгдэж буюу 0 буюу 1-ийг бит (bit) гэнэ. Олон тооны битүүдийн хослолоор тоо, үсэг, тэмдэгтүүд бүрдэнэ. Жишээ нь: H үсэг- 01001000(off-on-off-off…) 8bit=1Byte

Хоёртын тоон сиситем нь компьютерийг боловсруулалт хийх, өгөгдөл хадгалах, нэг нэгэнтэй холбогдох бүх процесст өгөгдлийг дүрслэх арга болдог.

Page 15: Mtms lec-2

Аналог систем дээр суурилсан амьдрал

Нарны тусгал, шувууны нислэг, дуучны хоолой гэх мэт зүйлийг хоёртын тооллоор буюу зөвхөн хар цагаанаар дүрслэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл хугацаа болон замын туршид өөрчлөгдөн хувьсч байдаг аналог систем дээр тулгуурладаг. Дуу, гэрэл, даралт, темпераур зэрэг байж болно. Нам болон өндөр түвшин мөн дунд түвшин бүгд аналог системийн хувьд дүрслэгдэнэ. Тухайлбал ердийн цагны хувьд цаг, минут, секундыг харуулж байгаа нь аналог шиг, зөвхөн хэдэн цаг минут болж байгааг тоогоор үзүүлж буй нь тоон системийн нэг жишээ болно.

Page 16: Mtms lec-2

Бодит зүйлсийг тоон хэлбэрт хувиргах нь

Дуучныг дуулж байхад нь энгийн туузан хальсан дээр бичлэг хийж байна гэж төсөөлье. Аналог процесс нь дууг шууд тэр хэлбэрээр нь хуулна. Энэ үед дотны болон гадны нөлөө болох сарнил, замхрал, унтрал, шуугиан зэргийг агуулна.

Харин тоон бичлэгийн процесс бол нэлээд ялгаатай. Жишээ нь: хөгжмийн CD-д хөгжмийг хуулах процесс аналогтай адилгүй. Тоон процессийн үед дууны тодорхой төлөөллийг сонгон авч виртуалаар түүнийгээ хуулдаг бөгөөд энд ямар нэгэн дотоод болон гадаад нөлөө ордоггүй. Компьютер дээр суурилсан төхөөрөмж нь секундэд дунджаар 44100 удаа тогтмол интервалд дууг төлөөлөл болгон авдаг. Энэхүү тоо нь сонсголын эрхтэн ердийн дуу мэтээр хүлээн авахад хангалттай тоо юм. Үүн шиг материалын өнгийг гэрэл, өнгө (brightness, color) –ийн тусламжтай бодит өнгөний хэмжээнд дүрсэлдэг байна.

Page 17: Mtms lec-2

Үндсэн ухагдахуунууд

Hardware буюу техник хангамж

Өгөгдөл буюутөрөл бүрийн

мэдээлэл

Software буюу програм хангамж

Компьютерийн бүтэц

Page 18: Mtms lec-2

Техник хангамж HARDWARE

HARDWARE буюу техник хангамжийнх

нь хувьд компьютерийг

5 хэсэгт хуваана.

Оролтынтөхөөрөмж

Боловсруулал-тын

төхөөрөмж

Мэдээлэл хадгалах

төхөөрөмж Гаралтын

төхөөрөмжХолболтын төхөөрөмж

Page 19: Mtms lec-2

Оролтын төхөөрөмж

Гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх юм.

Оролтын төхөөрөмжид: Keyboard --- гар Mouse --- хулгана Microphone ---микрофон Scanner --- сканер Camera --- камер

Page 20: Mtms lec-2

Боловсруулалтын төхөөрөмж

Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн програм хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь: хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт.

Боловсруулалтын төхөөрөмжид: CPU – Central Processing Unit RAM – Random Access Memory –Санах ой

Page 21: Mtms lec-2

CPU –Central Processing Unit

Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Энэ нь компьютерийн тархи юм.

Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium I, Pentium II, Pentium III төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тусам процессорийн хурд илүү болж, ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм.

Түүний хурдыг megahertz, gigahertz (MHz, GHz) буюу мегагерц, гегагерцээр хэмждэг.

Pentium1 80-120 MHz Pentium2 120-250 MHz Pentium3 250-1100 MHz Pentium4 2 MHz-дээш гэх мэт

Одоогийн CPU төрөл болон хурдыг мэдэж ирээрэй.

Page 22: Mtms lec-2

Төв процессор CPU

Pentium CPU

Celeron CPU

Core 2 duo CPU

Athlon CPU

Page 23: Mtms lec-2

Санах ой Memory

Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персональ компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:

Шуурхай санах ой (RAM- Random Access Memory) Тогтмол санах ой (ROM- Read Only Memory)

Санах ойг megabyte( mb)-аар хэмжинэ.

Page 24: Mtms lec-2

Шуурхай санах ой RAM (Random Access Memory)

Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос єгсєн командын дагуу єгєгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг.

Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зєвхєн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ ачаалдаг.

RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн єєрєєр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг.

Page 25: Mtms lec-2

Шуурхай санах ой RAM (Random Access Memory)

Page 26: Mtms lec-2

Тогтмол санах ой ROM (Read Only Memory)

Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино.

Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.

Page 27: Mtms lec-2

Тогтмол санах ой ROM (Read Only Memory)

Page 28: Mtms lec-2

Оролт гаралтын үндсэн системBIOS--- Basic Input/Output system

BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн програм бөгөөд микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-ийг ашигладаг.

Түүнчлэн компьютер дахь үйлдлийн систем болон бусад дагалдах төхөөрөмжүүдийн /хулгана, гар, хэвлэгч, хатуу диск гэх мэт/ хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.

Page 29: Mtms lec-2

Boot

BIOS-ийн биелүүлдэг олон функцүүдийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерийг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж, эх хавтанд суурилагдсан тогтмол санах ойд ачаалдаг. Энэ үйлдлийг BOOT гэнэ.

Page 30: Mtms lec-2

Мэдээлэл хадгалах төхөөрөмж

Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, програм хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй. Floppy disk – уян диск Hard disk – хатуу диск Compact disk – CD – компакт диск Zip disk – зип диск Flash disk – флаш диск

Page 31: Mtms lec-2

Уян дискFloppy disk

FDD 3.5" ба 5.25" гэсэн хоёр янз байдаг.3.5"ийн 1.44 mb-г голдуу хэргэлдэг.

Page 32: Mtms lec-2

Хатуу диск HDD (Hard Disk)

Томоохон хэмжээний

өгөгдлийг хадгалах зориулалт

бүхий төхөөрөмж юм.

Page 33: Mtms lec-2

Компакт дискCompact disk - CD

Унших хурд нь 1x -52х.1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь секундэд 150 килобайт. CD-R (Compact Disk - Recordable)CD-RW (Compact Disk - ReWritable)

CDROM - - >

Page 34: Mtms lec-2

Zip disk

Zip disk & Zip disk drive

Page 35: Mtms lec-2

Flash disk

Page 36: Mtms lec-2

Гаралтын төхөөрөмж

Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь: дэлгэц дээр харах, дуу сонсох гэх мэт. Monitor - Дэлгэц Printer - Хэвлэгч Speaker – Чанга яригч

Page 37: Mtms lec-2

Monitor & Display

Display болон Monitor гэсэн 2 ойлголт байдаг. Монитор гэдэг нь компьютер дэх зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг.

Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.

Page 38: Mtms lec-2

Монитор нь Өнгөний хувьдMonohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй,

(1970 он).CGA (Color Graphics Adapter) өнгө ялгаруулалт нь

320x200, pixel 4 өнгөтэй(1981 он).EGA (Enhanced Graphics Adapter) 16 өнгөтэй, 640х350 pixel

-тэй(1984 он). VGA (Video Graphics Array) 640 x 480 pixel бүхий 16

өнгөтэй, эсвэл 320x200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог(1987 он).

XGA (Extended Graphics Array) 800x600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320x200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог(1990 он).

SVGA (Super Video Graphics Array) 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800х600 pixel-тэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280x1024 эсвэл 1600x1200 pixel-тэй байхаар сонгох боломжтой (1993).

Page 39: Mtms lec-2

Дэлгэцийн хэмжээ

Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгчдэд зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 14, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.

Page 40: Mtms lec-2

Үйлдвэрлэсэн технологи

Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм.

Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна.

Энэ төрлийн дисплейд:-LED - гэрлэн диодын -LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн

дисплейнүүд багтдаг.

Page 41: Mtms lec-2

Хэвлэх төхөөрөмжPrinter

Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ.

•Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. •Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг.• Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг.•Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг.

Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг.

Page 42: Mtms lec-2

Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:

Өнгө. Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно.

Resolution (өнгөний ялгарал). Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 300 dpi болгоод хэвлэхэд 150 dpi болгоод хэвлэснээс илүү тод харагддаг.

Хурд. Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Лазер принтерүүд хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим лазер принтерүүд 12-16 хуудсыг минутанд хэвлэдэг.

Санах ой. Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Хар цагаан принтерээс HP Lazerjet 5L, 6L, 1100, 1200, өнгөт принтерээс HP Deskjet 1120, 1220 гэсэн принтерүүд хамгийн түгээмэл ашиглагдаж байна.

Page 43: Mtms lec-2

Чанга яригчSpeaker & Subwooper

Page 44: Mtms lec-2

Холболтын төхөөрөмж

Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг. Modem – модем Network card –Сүлжээний карт Cable – кабель утас

USB modem

ADSL modem

Network card

Page 45: Mtms lec-2

КартуудCards

TV cardFM & TV card

Video card

Graphic card

Sound card

Page 46: Mtms lec-2

Эх хавтан Motherboard

Эх хавтан нь компьютерийн системийн олонх элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм.

Анхны компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах төхөөрөмжүүд эх хавтанруу ямар нэгэн байдлаар залгагддаг байжээ. Харин орчин үеийн эх хавтангууд нь ихэнх төхөөрөмжөө өөр дээрээ агуулах боломжтой болсон. Ингэж эх хавтан дээрээ суурилсан төхөөрөмжийг onboard гэдэг.

Page 47: Mtms lec-2

Эх хавтан Motherboard

Page 48: Mtms lec-2

Програм хангамжийн тухай үндсэн ойлголт

Компьютерийн програм хангамж нь 2 төрөлтэй байдаг.

Хэрэглээний програм хангамж Системийн програм хангамж

Page 49: Mtms lec-2

Хэрэглээний програм хангамжApplication programs

Хэрэглэгчийн тодорхой шаардлагуудад нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой програмыг хэрэглээний програм хангамж гэдэг.

Жишээ нь аж ахуйн нэгжийн сар, жилийн тайлан баланс гаргах, ажилчдын цалин хөлс бодох санхүүгийн программ, тесктэн мэдээлэл боловсруулах програм, мэдээллийн сангийн програм гэх мэт.

Page 50: Mtms lec-2

Системийн програм хангамжSystem programs

Харин системийн програм хангамж нь компьютерийг эхлүүлж, бусад хэрэглээний програм хангамжийг ажиллахад бэлэн болгохоос гадна компьютерт өгөгдсөн командыг гүйцэтгэх, принтер, гар, уян диск зэрэг дагалдах төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулдаг. Системийн програм хангамжгүйгээр хэрэглээний програм ажиллах боломжгүй. Ийм учраас системийн програм хангамж нь компьютерийн гол үндэс суурь нь болдог.

Системийн програм хангамж нь 3 хэсгээс бүрддэг: Үйлдлийн систем Утилит систем Програм хөрвүүлэгч

Page 51: Mtms lec-2

Мэдээллийн сүлжээ

Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог. Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернэт юм. Интернэтийн сүлжээнд

дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах боломжтой байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн дотоод сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй..

Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваана. Үүнд:

LAN (Local Area Network) MAN (Metropolian Area Network) WAN (Wide area Network)

Page 52: Mtms lec-2

LAN (Local Area Network)

Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Дотоод сүлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх жишээтэй.

Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний програмууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг асар олон боломжтой.

Page 53: Mtms lec-2

MAN (Metropolitan Area Network)

MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.

Page 54: Mtms lec-2

WAN (Wide Area Network)

WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын тусгай тавган антены аль нэгийг нь ашигладаг.

WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.

Page 55: Mtms lec-2

Эрүүл мэндАюулгүй байдал Орчин

Page 56: Mtms lec-2

Агуулга

Эрүүл мэндээ хамгаалах, компьютертэй аюулгүй ажиллах. Компьютер ашигласнаас бий болох эрүүл мэндийн нийтлэг асуудлууд, жишээ нь: удаан хугацаанд шивснээр бугуй өвдөх, дэлгэцнээс үүдэн нүд ядрах, буруу байрлалаар сууснаас болж үүдэн гарах асуудлууд.

Компьютер дээр ажиллах орчин: гэрэлтүүлэг, өрөөний хэм, дуу чимээ, цахилгаан хүчдэл.

Page 57: Mtms lec-2

Зөвлөгөө *** Нүд

Компьютертэй ажиллаж байх vед харааны болон тархи, мэдрэлийн аппарат хамгийн их ачаалал хvлээн авч байдаг учир нvд улайж, нулимс гоожих, нvд бvрэлзэх зэрэг шинжvvд илэрдэг. Доорх дасгалыг тогтмол хийвэл холын хараа муутахаас хамгаалдаг тул єдрийн хэдэн секундийг єєртєє зарцуулаад vзээрэй. Vvнд 1. Хэдэн хором компьютераа орхиод нvдээ 10 секунт анивчуул.

2. 5-10 секунт нvдээ хурдан цавчилах дасгал хий. 3. Дараа нь нvдээ эргэлдvvлэх хєдєлгєєнийг хий.4. Нvднийхээ фокусийг хэд хэдэн удаа єєрчилж хараарай.

Эхлээд цонхон дээрх хєдєлгєєнгvй цэг харж, дараа нь тэнгэрт нисэж байгаа шувууг дагуулж харах эсвэл хотын бvvдгэр хєдєлгєєнийг харах дасгал хийгээрэй.

Page 58: Mtms lec-2

Зөвлөгөө *** Нуруу

-Та компьютер дээр суух vедээ тохойгоо 90 градусын єнцєгтэй байрлуулахыг хичээгээрэй.

-Хулганатай ажиллах vедээ сарвуугаа тэгшхэн байлгаж, ширээний булан хvртэл сунгаж болохоор чєлєєтэй байрлуулах хэрэгтэй.

Хэрвээ таны сандал эвгvй, та гадил хэлбэртэйгээр бєхийж сууж байвал бvсэлхий орчимд зогсож байгаагаас 6-8 дахин их даралт vvсдэг байна. Тиймээс нуруугаа амраахын тулд 40-60 минут тутамд босч, зєв сууж сурах хэрэгтэй.

Page 59: Mtms lec-2

Зөвлөгөө *** Дасгал

1.Гараа ташаандаа авч, хоёр мєрєє ар тийш нь болгож нурууныхаа булчинг чангална. Энэ байдалд 4-6 секунд болоод булчингаа суллаж чєлєєтэй амьсгална. Дасгалыг 3-5 удаа давтана.

2.Хэвлийгээ татаж гvнзгий амьсгаа аваад 2-3 секунд барина. Дасгалыг 6-8 удаа давтана.

3.Сандлын хоёр талын ирмэгээс гараараа бариад сандалтайгаа єєрийгєє єргєх маягаар дээш татаж 3-4 секунд барина. 5-7 удаа давтана.

4.Сандал дээрээ цэх суугаад єгзєгнийхєє булчинг чангалж 4-6 секунд барина. Дасгалыг 5-7 удаа хийнэ.

5.Хоёр хєлєє урагш жийж 10-12 секунд барина. Дасгалыг 5-7 удаа давтана.6.Урагш жийсэн хєлєє євдгєєр нугалж тэнийлгэх ба дараа нь урагш жийнэ. Дасгалыг 6-8 удаа давтана.

7.Сандал дээрээ чєлєєтэй сууж, биеэ суллаад 3-4 секунд vргэлжлvvлэн хамраараа гvнзгий амьсгал авч, мєн хугацаанд амаараа амьсгал гаргана. Дасгалыг 5-7 удаа давтана.

Page 60: Mtms lec-2

Хамгаалалт

Page 61: Mtms lec-2

Агуулга

Мэдээллийн хамгаалалт, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх.

Хамтарч ашигладаг компьютерийн хувийн гарц. Өгөгдлийг нөөцлөх, програм болон зөөврийн хадгалах байгууламж г.м.

Компьютерийн вирус, Вирусны эсрэг програмыг мэдэж авах.

Халдваргүйжүүлэлтийн тухай.

Page 62: Mtms lec-2

Мэдээллийн аюулгүй байдлын асуудал

Мэдээллийн аюулгүй байдлын төрлийг гурван хэсэгт хуваадаг. Үүнд: Мэдээлэл задрах /хулгайлагдах, алдагдах /

нэг системээс нөгөө системд дамжигдаж байгаа эсвэл тооцоолох системд хадгалагдаж байгаа ямар нэгэн нууц мэдээлэлд хандсан үед үүсдэг.

Бүрэн бүтэн байдал алдагдах нэг системээс нөгөө системд дамжигдаж байгаа эсвэл тооцоолох

системд хадгалагдаж байгаа мэдээллийг ямар нэгэн байдлаар зориудаар өөрчилсөн эсвэл устгасныг хэлнэ.

Үйл ажиллагаа зогсох Энэ нь ямар нэгэн үйлдлүүдийн үр дүнд тооцоолох системийн

зарим нөөцөд хандалт хаагдсан буюу орох боломжгүй болсон үед үүсдэг.

Page 63: Mtms lec-2

Зохиогчийн эрх патентийн хууль

Page 64: Mtms lec-2

Агуулга

Файл болон лицензийн талаарх ойлголтууд. Жишээ нь: зураг, текст, дуу, дүрс бичлэг гэх мэт.

Хугацаатай, хамтарсан, чөлөөтэй, хэрэглэгчийн лицензийн эрх гэх мэт ойлголт.

Энэ талаарх хууль тогтоомж, компьютерийн гэмт хэрэг.

Page 65: Mtms lec-2

Интернет дэх файлуудыг хэрэглэх эрх

Free- тухайн файлыг үнэгүй, хугацаагүй бүрэн хэрэглэж болно.

Shareware – Хамтран эзэмшиж болно.Trial (free to try) – тухайн файлыг тодорхой хугацааны

дотор хэрэглэж болно. Хугацаа дууссаны дараа хэрэглэх эрх нь хаагдана.

Page 66: Mtms lec-2

http://www.open-government.mn/phpgov/Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайПатентийн тухай

Page 67: Mtms lec-2

ДаалгаварHomework

Компьютерийн технологид гарч буй өөрчлөлтүүдийн талаар судлах

Компьютерийн үзүүлэлтэд анализ хийх Компьютерийнхээ үзүүлэлтүүдийг одоо

байгаагаас нь сайжруулахад юу хэрэгтэй байгаа, ямар өртөгтэй байгааг судлах

Компьютер худалдан авахад анхаарах зүйлсийг /үзүүлэлт, үнэ өртөг гэх мэт/ судлах